Умард Ирландад автомашин дэлбэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-20 13:22:55

ЛОНДОН. /ТАСС/. Умард Ирландын Лондондерри хотын төвийн шүүхийн байрны ойролцоо автомашин дэлбэрсэн тухай телевизийн “Sky News” суваг мэдээлжээ. Шатаж буй автомашины зургийг олон нийтэд дэлгэсэн хотын цагдаа нарын сэжиглэж байгаагаар, уг автомашинд тэсрэх төхөөрөмж байрлуулсан байж магадгүй аж.


Энэ хэргийн улмаас хүн бэртэж гэмтээгүй тухай Умард Ирландын орон нутгийн цагдаагийн газар “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Цагдаа нар өөр нэг автомашиныг сэжиглэж байгаа учир ойр хавийн оршин суугчдыг түр хугацаанд нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.


Хэргийн шалтгааныг одоогоор тодруулаагүй байгаа аж. Энэ хэргийг террорист халдлага гэж үзэж байгаагаа Умард Ирландын Дотоод хэргийн сайд Саймон Коувени “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ