Мексикт шатамхай бодистой хоолой дэлбэрсний улмаас 21 хүн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-19 14:18:58

МЕХИКО. /ТАСС/. Мексикийн Идальго мужид өнгөрсөн баасан гарагийн орой шатамхай бодистой хоолой дэлбэрч, гал гарсны улмаас 21 хүн амь үрэгдэж, 71 хүн бэртэж гэмтжээ. Энэ тухай мужийн амбан захирагч Омар Файяд мэдэгдсэн байна.


“Бэртэж гэмтсэн хүмүүсийн гэр бүлийхэнд тусламж үзүүлэх зорилгоор Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадортой харилцаа холбоотой ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллах болно” хэмээн тэрбээр ярьжээ. 


Галт өртсөн хүмүүст яаралтай тусламж үзүүлэхийг Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор үүрэг болгосон байна. 

Холбоотой мэдээ