Булганы урд сумынхан нийслэлийг зорьж үнэт цаасны дансаа нээлгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-19 21:52:33

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн өмнөд бүсийн сумын зарим иргэд өөрсдөө шууд нийслэлийг зорин үнэт цаасны дансаа нээлгэх тохиолдол элбэг байдаг. Тус аймгийн Рашаант, Дашинчилэн, Баяннуур сумынхан төрийнхөөс бусад үйлчилгээг нийслэл хотоос авдаг учир үнэт цаасны арилжааны үйлчилгээг ч нийслэлд хотод “Булган брокер” үнэт цаасны компанийг зорин очиж байна.

- Манай компани 15,0 мянга гаруй иргэнд үнэт цаасны данс нээгээд байна. Үнэт цаасны арилжааны тухай сурталчилгаа хийж, данс нээх зорилгоор бүх суманд ажилласан. Төв суурин газартай ойролцоо сумын иргэд ирж манайхаар үйлчлүүлж байгаа ч бид дахин бүх суманд ажиллах зорилготой байна гэж “Булган брокер” ХХК-ий захирал Г.Баярсайхан ярилаа.

Аймгийн төв буюу Булган суманд үйл ажиллагаа явуулж байгаа тус компанийн төлөөлөгчийн газарт одоогоор 5,1 мянган иргэн үнэт цаасны дансаа нээлгээд байгаа талаар мэдээллээ.

Холбоотой мэдээ