Цагаан дэлийн агуйг улсын тусгай хамгаалалтад авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-18 09:21:44

Дорноговь /МОНЦАМЭ УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Дорноговь аймгийн Айраг сумын нутагт байх аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэг Цагаан дэлийн агуйг байгалийн дурсгалт газрын ангиллаар, Хөвсгөл сумын нутагт орших Гүн гашууны хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалт авахыг дэмжээд байна. 

Цагаан дэлийн агуй гаднаа хоёр амтай. Нэг нь эгц доошоо дүүжингээр ордог, нөгөө нь хоёроос гурван метр орчим гүнтэй таван ханатай гэрийн бууурийн хэмжээтэй. Дотроо сэрүү татсан нэн тааламжтай төдийгүй цаашаа явахад зарим газраа улаан хондтой, цэнхэр туяатай мөстэй аж.

Агуйд жин ихтэй, сайн чанарын жонш элбэг тул компаниуд болон хувиараа ашигт малтмал олборлогч иргэд сүйтгэсэн байдаг. Тус агуйг 2014 онд аймгийн ИТХ-ын тогтоолоор аймгийн тусгай хамгаалалтад авчээ. Мөн  аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэгээр баталж байв.

Холбоотой мэдээ