Ирж буй дуудлагын ихэнх хувийг объектын түймэр эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-01-22 23:21:38

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өнгөрсөн онд гал түймэр, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 105 дуудлагыг хүлээн авч, аврах, эрэн хайх ажиллагаа явуулжээ. Ирж буй дуудлагын хамгийн их нь объектын гал түймэр байгаа бөгөөд 2018 онд нийт 52 гарсан байна. Харин гол нуурын усанд осолдсон болон химийн ослын дуудлага, малын гоц халдварт цэцэг өвчний дуудлага хамгийн бага буюу тус бүр нэг иржээ.

Дээрх нийт дуудлагын улмаас аймгийн хэмжээнд хоёр хүн нас барж, нэг хүн гэмтэн, 29 айлын гэр байшин дахин ашиглах боломжгүй болжээ. Мөн 374 толгой мал хорогдон, нийт нэг тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан байна.

Гал түймэр, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагаар нийт 199 автомашин, техник 859 хүн дайчлагдан шуурхай ажиллаж, 130 гаруй хүний амь нас, ард иргэд, аж ахуй нэгж байгууллагын 488,9 сая төгрөгний өмч хөрөнгийг авран хамгаалсан гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ