Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд 6333 хүн хамрагдсан байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-01-17 15:27:47


   Увс /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалаа төлсөн 18-аас дээш насны иргэдийн эрт илрүүлгийн шинжилгээ, багцын үзлэгийг өнгөрсөн онд аймгийн хэмжээнд төрийн дөрөв, хувийн хэвшлийн дөрвөн эмнэлэг хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд 18-аас дээш насны 6333 хүн хамрагджээ.

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, оношлогоонд 2018 оны 10-р сараас он гарах хүртэлх хугацаанд нийтдээ 6333 иргэн хамрагдсан. Хүн амын өвчлөлийг эрт үед нь илрүүлэх, хавдар, халдварт өвчнийг бууруулах зорилго бүхий уг эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн  зонхилох хувийг 45-65 насны болон 35-44 насны иргэд эзэлж байна. Харин залуучуудын эрүүл мэнддээ санаа тавих байдал дутмаг буюу 18-34 насны нийт 284 иргэн хамрагдсан байна” хэмээн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Б.Бумбаяр хэллээ.

Холбоотой мэдээ