Антарктид дэх Монголын баазад мандсан төрийн далбааг Ерөнхийлөгчид гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Антарктид судлалын төвийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Л.Дүгэржавыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр профессор Л.Дүгэржав Монголын баазад мандсан төрийн далбааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардууллаа. Энэ онд Монгол Улс Антарктид тивийн судалгааны ажилд оролцож эхэлсний 10 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан Монголын судлаачид Антарктидын Ливингстон арал дахь Болгарын баазын бүрэлдэхүүнд орж ажиллан, Чингис хааны нэрэмжит Монгол Улсын судалгааны баазыг байгуулжээ.
Туйл судлаач Л.Дүгэржав одоогоос 10 жилийн өмнө Антарктид тивийг зорих аяллаа эхлүүлж байсныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эргэн дурсаад, судалгааны ажилд нь амжилт хүсэв.