Хаагдсан зам давааг нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-03-12 19:59:25

Энэ сарын 5-6-ны хооронд орсон их цаснаар Увс аймгийн Тариалан сум руу орох, гарах бүх зам даваа хаагджээ. Одоогоор Шар бүрд, Цагаан шон, Бургастайн чиглэлийн замыг нээгээд байна.

Зам гаргах ажилд аймгийн Онцгой байдлын алба, сумын ЗДТГ, “Нэтэнт” компани, Хар тарвагатайн нүүрсний уурхайн хамт олон болон сумын төсөвт байгууллагын ажилчид өргөнөөр оролцжээ.

Малчид хаваржаа руугаа нүүж эхлэсэн тул сумын ЗДТГ-аас Бургастайн чиглэлд нүүдлийн штаб ажиллуулж малчдад өвс тэжээл, түлээ нүүрсний тусламж үзүүлэх ажлыг явуулж байна. Мөн алслагдсан багийн малчдад тусламжийн өвс тэжээл хүргэх ажлыг эхлүүлсэн аж.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ