Скайтелийн хэрэглэгчид цахим татварын системд дата төлбөргүй ханддаг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-12 14:35:32

Скайтелийн хэрэглэгчид цахим татварын системд дата төлбөргүй хандаж төлбөрийн баримтаа бүртгүүлэх, сугалаанд оролцох, тохирлоо хянах гэх мэт цахим төлбөрийн баримтын системийг ашиглах таатай нөхцөл удахгүй бүрдэх юм.

Учир нь Скайтел ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Болор, Гааль, Татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв нар энэ сарын эхээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. 

Санамж бичигт гарын үсэг зурснаар Скайтел ХХК цахим татварын системд хандах аж ахуйн нэгж байгууллагуудад тулгарч буй асуудлыг шийдэх, хөнгөвчлөх, улам боловсронгуй болгох чиглэлээр ГТЕГ-тай хамтран ажиллах аж.  Хамтын ажиллагааны эхлэл болгож тун удахгүй Скайтелийн хэрэглэгчид цахим татварын системд дата төлбөргүй ханддаг болох нь.

Холбоотой мэдээ