Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмж хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-12 19:42:31

Дорноговь /МОНЦАМЭ/. Олон улсын "РОТАРИ" сангаас Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт нэн шаардлагатай   эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлав. 

Үүнд ургийн доплер гурван ширхэг, ургийн монитор хоёр ширхэг, дуслын шахуурга хоёр ширхэг, тарианы шахуурга хоёр ширхэг зэрэг нийт 2015 долларын үнэ бүхий таван төрлийн 25 ширхэг тоног төхөөрөмж багтжээ.

Дээрх тоног төхөөрөмжийг "Ротари" сангийн Ерөнхийлөгч Ц.Дэлгэрцоо ажлын хэсгийн хамт Дорноговь аймагт нэгдүгээр сарын 11-нд ирэхдээ гардуулсан.

Энэхүү туслалцаа, дэмжлэг нь  төрөх тасгийн үйл ажиллагаанд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөл хэлсэн юм.

"Ротари" нь ертөнц дахины хvмvvсийн сайн сайхан амьдрал, ирээдүйн  төлөө бизнесийн болон мэргэжлийн шилдэгvvдийг эгнээндээ нэгтгэсэн хvмvvнлэгийн vйлчилгээг дэлхийн өнцөг буланд хvргэдэг шашны болоод улс төрөөс ангид ашгийн бус, төрийн бус байгууллага аж.

Холбоотой мэдээ