Энэ сарын 17-нд хөгжимтэй парад сонирхоорой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-11 15:53:06

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр БХЯ, ЗХЖШ-ынхан шургуу бэлтгэж байна.

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд энэ сарын 17-нд нийслэлийн таван цэгээс Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын Үлээвэр хөгжимчид хөгжимтэй парад алхаж монгол цэргийн сүр хүчийг хөг, ая эгшигтэйгээр жавхаалаг алхаагаа  харуулна. Хөгжимтэй жагсаалд ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, БХИС-ийн ЦХС-ийн найрал хөгжим болон "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчид, ХХЕГ, ОБЕГ-ын нэгдсэн найрал хөгжимчид оролцоно. Цэргийнхэн нийслэлийн таван цэгээс парад алхсаар Чингисийн талбай болон жанжин Д.Сүхбаатарын хөшөөний дэргэд цуглах юм. Үүний дараа төр, засгийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ зэрэг төрийн цэргийн байгууллагын удирдлагууд, алба хаагчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөөд  Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Дараа нь  Соёлын төв өргөөнд баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болох юм байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ