Сирийн эсрэг шинээр хориг тогтоох хуулийн төслийг эсэргүүцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгрессын Сенатын танхим дахь Ардчилсан намын гишүүд Сирийн эсрэг шинээр хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг батлахыг эсэргүүцсэн тухай Bloomberg агентлаг лхагва гарагт мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, санал хураах явцад Сенатын ердөө 56 гишүүн уг хуулийн төслийг дэмжсэн бол 46 хүн эсэргүүцсэн санал өгчээ. Хуулийн төслийг батлахад 60 санал зайлшгүй шаардлагатай байна. Санхүүжилт байхгүйн улмаас Засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн түр зогссонтой холбоогүй баримт бичгийг хэлэлцэхгүй гэж Ардчилсан намын олон гишүүн мэдэгдсэн аж.
Дээрх хуулийн төсөлд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын Засгийн газартай нисэх онгоцны сэлбэг нийлүүлэлт болон нефтийн бүтээгдэхүүний худалдааны салбарт хамтран ажилладаг компаниудад хориг арга хэмжээ авах талаар тусгасан байна.