Сири дэх “Лалын улс” бүлэглэлийг ялсан гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-08 09:00:15

МОСКВА. /АиФ/. Сири дэх “Лалын улс” бүлэглэл ялагдсан гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдсэн тухай “The New York Times” сонин мэдээлсэн байна.


“Лалын улс” бүлэглэлийн эсрэг чиглэгдсэн Туркийн эрх баригчдын ажиллагаа террористуудыг Турк болон Европт халдлага үйлдэхэд саад учруулсан. Цаашид Туркийн эрх баригчид Сири дэх нөхцөл байдлыг хэвийн болгох төлөвлөгөөгөө санал болгоход бэлэн байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.


Түүнчлэн Сири улсаас АНУ-ын цэргүүдээ татах тухай ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийг зөв гэж үзэж байгаагаа Т.Эрдоган онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ