Иран, ОХУ түүхэн үзэсгэлэн гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-11 11:04:26

МОСКВА. /IRNA/. Иран-ОХУ-ын хооронд харилцаа тогтоосны 500 жилийн ойг тохиолдуулан баримт бичгийн үзэсгэлэн, бага хурал, семинар зохион байгуулахаар тус хоёр улсын албаны хүмүүс тохиролцлоо.

Ираны Гадаад хэргийн яамны Олон улсын боловсрол, судалгааны төвийн орлогч дарга, тус яамны Баримт бичиг, дипломат түүхийн газрын ерөнхий захирал болон ОХУ-ын Гадаад хэргийн яамны тус салбар хариуцсан дарга Александр Кузнецов нар дипломат ажиллагааны түүхийн салбарт хамтран судалгаа хийж, баримт бичгийн хамтын ажиллагаа явуулахаар тохиролцсон тухай Ираны Элчин сайдын яамны хэвлэлийн алба мэдэгдэв.

Хоёр орны Гадаад хэргийн яамдын баримт бичгийн төвүүд хооронд байгуулсан санамж бичигт, түүхэн баримт бичгийн үзэсгэлэнг хоёр улсын нийслэлд Ираны цаг тооллоор удахгүй золгох шинэ жилд зохион байгуулах тохиролцсон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ