Гэрээний асуудлаар Оростой хийх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-04 11:57:00

ВАШИНГТОН. /РИА Новости/.  Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээний асуудлаархи ОХУ-тай хийх яриа хэлэлцээгээ бид үргэлжлүүлэх бодолтой байгаа гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгджээ.


“Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээг эргэн хэрэгжүүлэхэд Орос улсад хоёр сарын хугацаа байна. Эс бөгөөс уг гэрээний асуудлаар хүлээсэн үүрэг хариуцлагаа АНУ хэрэгжүүлэхээ болино” гэж Майкл Помпео өмнө нь мэдэгджээ.


Үүний хариуд ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова, “Хэлэлцээрийг ОХУ чанд биелүүлж байгаа бөгөөд АНУ-ын эрх баригчид энэ тухай мэдэж байгаа” хэмээн мэдэгдсэн байна.   

Холбоотой мэдээ