Сири улсаас цэргүүдээ татах үйл явцыг эхлүүлсэн гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-04 11:04:25

ВАШИНГТОН. /ТАСС/. Америкийн цэргийн албан хаагчдыг Сири улсаас гаргах үйл явц хэдийнээ эхэлсэн гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео “Newsmax” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


“Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх кампанит ажлаа АНУ үргэлжлүүлсээр байх бөгөөд Ойрхи Дорнод дахь тогтвортой байдлыг хангахын тулд дээд зэргээр хүчин чармайлт гаргасаар байх болно" гэж М.Помпео онцлон тэмдэглэсэн байна.


Түүнчлэн тэрбээр хэлэхдээ “Сири улсаас АНУ цэргүүдээ татах хугацааны талаар би мэдээлэл өгч чадахгүй. Сири улсыг бид яг хэзээ орхин явахыг дайснууд мэдээсэй гэж хүсэхгүй байна” гэжээ. 

Холбоотой мэдээ