Цагдаа Д.Батсайхан агсны хүү ХСИС-д суралцах эрхийн бичиг гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-02 17:31:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаагийн алба хаагч Д.Батсайхан агсны хүү Б.Цолмонбаярт ХСИС-ийн захирал, профессор, хурандаа Ө.Энхтөр тус сургуульд суралцах эрхийн бичиг  гардуулав.

Тэрбээр эрхийн бичиг гардуулахдаа сурагч Б.Цолмонбаярт хандан “Ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, албаныхаа төлөө алтан амиа зориулсан аавынхаа ажил үйлс, хүсэл, мөрөөдлийг үргэлжлүүлэн цаашид сайн суралцаарай” гэлээ.

Б.Цолмонбаяр нь Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн 10 дугаар ангид суралцдаг бөгөөд сургуулиа төгсөөд ХСИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилд “Цагдаа-хууль сахиулах ажил” бакалаврын хөтөлбөрөөр суралцах эрхтэй боллоо.


Холбоотой мэдээ