Улсын бүртгэлийн хэлтэс дуудлагын үйлчилгээ нэвтрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2019-01-02 17:05:12

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс “Төрийн үйлчилгээ таны гэрт” буюу улсын бүртгэлийн дуудлагын үйлчилгээг санаачлан хэрэгжүүлж  эхэлжээ.  

Тухайн  иргэн хүндэтгэх шалтгааны улмаас өөрийн биеэр үйлчилгээний танхимд очих боломжгүй тохиолдолд тус хэлтсийн 70543306 утсаар холбогдож, ямар үйлчилгээ авах тухай тайлбар,  очих боломжгүй байгаа шалтгаан, өөрийн мэдээллийг өгснөөр Улсын бүртгэлийн хэлтэс мэдээллийг шалгаж иргэний хаягаар очиж үйлчлэх юм.

Тус хэлтсээс долоо хоног бүрийн лхагва гарагийг “Улсын бүртгэлийн дуудлагын үйлчилгээ” үзүүлэх өдөр болгосон аж. Өмнө нь цагдаа, эмнэлгийн түргэн тусламж, гал команд  тухайн  иргэний дуудлагаар очиж үйлчилдэг байсан бол  тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нэмэгдэж  дуудлагаар үйлчилж буй.

Энэхүү үйлчилгээ нь Монгол Улсад анх удаагаа  нэвтэрч байгааг аймгийн УБХ-ээс мэдээлэв

Говьсүмбэр аймаг гурван сум, 30 гаруй мянган хүн амтай. Хүн амын дийлэнх олонх нь аймгийн төв Сүмбэр суманд аж төрдөг тул хүмүүс иргэний бүртгэл, шилжилт хөдөлгөөн, эд хөрөнгийн чиглэлээр үйлчилгээ их авдаг аж. 

Холбоотой мэдээ