Орос улсад баривчлагдсан Америкийн иргэн хулгайн хэргээр армиас хөөгдөж байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-02 16:54:22

МОСКВА. /РИА Новости/. Тагнуулын хэрэгт сэжиглэгдэн, Москва хотод баривчлагдан саатуулагдсан Америкийн иргэн Пол Уилан өмнө нь хулгай хийсэн хэргээр армиас хөөгдөж байжээ. 


Washington Post” сонины мэдээлснээр, Уилан нь 2007 оноос хойш Орос улсыг байнга зорин ирдэг байжээ. Тэрбээр Оросыг өндрөөр үнэлдэг бөгөөд орос хэлний суурь мэдлэгтэй нэгэн болохыг танилууд нь ярьсан байна.


1994 онд тэрбээр тэнгисийн явган цэрэгт алба хааж байсан бөгөөд 2004, 2006 онуудад Иракт байжээ.  Хулгайн хэрэгт буруутгагдаж, зохисгүй авир гаргасны улмаас Уилан 2008 онд армиас хөөгдөж байжээ. Одоогоор тэрбээр “BorgWarner” компанийн олон улсын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн захирлын албан тушаалыг эрхэлдэг аж.


ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд Уиланыг тагнуулын ажиллагаа явуулж байх үед нь  энэ сарын 28-нд Москва хотод баривчлан саатуулжээ. Тагнуул хийх тухай зүйл ангиар түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Харин Уиланы ахын хэлснээр, Уилан хамт ажилладаг байсан хүнийхээ хуриманд оролцохоор Москва хотыг зорьсон аж.  

Холбоотой мэдээ