Нигерийн ерөнхийлөгч асан Шеху Шагари нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-29 12:32:47

МОСКВА. /ТАСС/. Нигерийн төрийн тэргүүний албан тушаалыг 1979-1983 онд хашиж байсан ерөнхийлөгч асан Шеху Шагари таалал төгсжээ. Тэрбээр Нигерийн нийслэл Абужа хотын эмнэлэгт нас барсан байна.


Ерөнхийлөгч асныг оршуулах ёслол Сокото муж дахь түүний төрсөн хотод болох бөгөөд ёслолыг лалын шашны зан үйлийн дагуу хийх аж.


Шагари нь Нигерийн Үндэсний намын удирдагчаар ажиллаж байсан бөгөөд 1979 онд болсон бүх нийтийн сонгуулийн дараа ерөнхийлөгч болжээ.

Холбоотой мэдээ