Мүн Жэ Иныг эсэргүүцэгчдийн тоо анх удаа дэмжигчдийн тоог давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-27 15:21:34

СӨҮЛ. /ТАСС/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ины нэр хүндийн түвшин урьд өмнө байгаагүй доод хэмжээнд хүрчээ. Ерөнхийлөгчийг дэмжигчдийн тоо 43,8 хувь байсан нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 3,3 хувиар буурсан үзүүлэлт болохыг “Realmeter” агентлагийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Харин Ерөнхийлөгчийг эсэргүүцэгчдийн тоо өсч, 51,6 хувьд хүрснийг өмнөх долоо хоногийхтой харьцуулахад 5,5 хувиар илүү байжээ. Ийнхүү Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг сөргөөр үнэлэх нь эерэг үнэлгээнээсээ анх удаа давжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг эсэргүүцэгчдийн тоо дэмжигчдийн тооноос 7,8 хувиар илүү байсан аж.


Ерөнхийлөгчийн нэр хүнд ихээхэн унаж байгааг социологчид ерөнхийлөгчийн засаг захиргаан дахь баримт бичгүүдийг хураахтай холбоотой дуулиан шуугиан болон энгийн ард иргэд хийгээд түшмэдийн талаархи мэдээллийг хууль бусаар цуглуулсан хэрэгт түүнийг холбоотой байж магадгүй хэмээн үзэж байгаатай холбон тайлбарлаж байна.  

Холбоотой мэдээ