БНАСАУ хүмүүнлэгийн үйл ажиллагааны ноцтой асуудалтай тулгарч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-27 12:49:35

МОСКВА./ INTERFAX/БНАСАУ-д авсан олон улсын хориг арга хэмжээнүүд нь тус улсад эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлэхэд хохирол учруулж, эрүүл мэндийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж байна гэж Орон нутгийн Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Ри Хо Рим хэлжээ.


“БНАСАУ дахь эрүүл мэндийн нөхцөл байдал ихээхэн сэтгэл түгшээж байна. Шаардлагатай эм бэлдмэлүүдийн нийлүүлэлтэд үзүүлэх хориг арга хэмжээний нөлөө тун илэрхий байна. Тухайлбал, вирусын эсрэг эм бэлдмэл, вакцин болон шинжилгээг түргэн шуурхай авах багаж төхөөрөмж, эмнэлгийн ажилтнуудад зориулсан хувийн багаж хэрэгсэл, гар халдваргүйжүүлэх хэрэгслийн дутагдалтай байгаа нь оны эхээр ханиад томуу дэгдэх гол шалтгаан болсон. Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээ нь хүмүүнлэгийн үйл ажиллагааг хязгаарлаж, ард иргэдэд сөрөг нөлөө үзүүлэхэд чиглэгдээгүй хэдий ч эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагаа саатаж байгаа нь банкууд, нийлүүлэгчид, өндөр дээд түшмэд хориг арга хэмжээнүүдийг зөрчихөөс болгоомжилж байгаатай нь холбоотой юм” хэмээн тус мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ