Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс камерын хяналтын төвтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-24 13:44:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн Камерын хяналтын төвийн нээлт өнгөрсөн баасан гарагт /2018.12.21/ болов.

Хүн ам олноор төвлөрсөн Баянзүрх дүүргийн есөн хороог хариуцан ажилладаг тус хэлтэс нь камерын хяналтын төвтэй болсноор гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шуурхай илрүүлэх зэрэг ач холбогдолтой. Шинээр суурилуулсан хяналтын камеруудыг өөр цэгт зөөвөрлөх, антенны чиглэлийг нь өөрчлөх боломжтой бөгөөд оптик шилэн кабельтай харьцуулахад өртөг хямд ухаалаг шийдэл болсон аж.

Камерын хяналтын төвийн нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах, ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Болормаа, ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны тасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Болор-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцов.

Холбоотой мэдээ