"Аж үйлдвэр ба Эдийн засгийн өсөлт" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАрдчилсан намын Бодлогын зөвлөлөөс зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцоно.
Тус хэлэлцүүлэг энэ сарын 11-нд Бодлогын зөвлөлийн байранд болох юм.
Тэрбээр "Аж үйлдвэр ба Эдийн засгийн өсөлт" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Хэлэлцүүлэгт Ардчилсан намын гишүүд, судлаач, эрдэмтэн, аж ахуй эрхлэгчид оролцож, санал дүгнэлтээ илэрхийлэх боломжтой аж.
Б.Туул