Арвайхээрт “Сум хөгжүүлэх сан”-ийн зээлийг 43 иргэн авахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-18 15:11:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр суманд “Сум хөгжүүлэх сан”-ийн төсөл сонгон шалгаруулалт боллоо. Төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн 3 дугаар хурлаар нийт 64 төсөл ирж хэлэлцсэнээс нэр бүхий 43 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл сум хөгжүүлэх сангаас зээл авахаар шалгарсан юм. Төслийг сонгон шалгаруулахдаа Сум хөгжүүлэх сангийн үндсэн 7 чиглэлийн хүрээнд шийдвэрлэлээ.

Тодруулбал, Өрхийн үйлдвэрлэл, Ноос ноолуур, арьс шир, сүлжмэл ээрмэлийн үйлдвэр, Хог хаягдал болон дахин боловсруулах, Эрчимжсэн аж ахуй, газар тариалан, жимс, жимсгэний аж ахуй, Сав баглаа боодол, Үйлдвэр үйлчилгээ, Ахуйн үйлчилгээний чиглэлээр тус тус төсөл өгөхөөр болжээ.

Сум хөгжүүлэх сангийн зээл нь арилжааны банкаар дамжихгүй, барьцаа хөрөнгийн баталгаа нь хатуу нөхцөлгүй, зээлийн гэрээг орлогын эх үүсвэрээс хамааруулан хийдэг учраас зээл авсан иргэдэд дарамтгүй, бизнес, өрхийн үйлдвэрлэлээ тогтвортой өсгөх боломжийг өгдөг аж. 

Холбоотой мэдээ