Өвөрхангай аймгийн ШШГБ нөөц боломжоо ашиглан шинэ байр барьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-17 10:26:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан контор бүхий цагдан хорих шинэ байрны нээлтийн ажиллагаа өнгөрөгч баасан гарагт болов.

Шинэ байр нь 1440 м2 талбайтай, 3 давхар төдийгүй “Нэг цонхны үйлчилгээ”-ний хэсэгтэй аж.

Нээлтийн ажиллагаанд ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд болон тус аймагт үйл ажиллагаа явуулдаг Шүүх, Прокурор, Цагдаа, Тагнуул, Онцгой байдлын байгууллагын удирдлагууд оролцов.


Энэхүү барилгыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дотоод нөөц боломжоор богино хугацаанд чанартай барьжээ. Тус барилга ашиглалтад орсноор иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмж, хорих байрны орчин нөхцөл сайжрахаас гадна алба хаагчдын ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх юм. 

Холбоотой мэдээ