НӨАТ-ын баримт өгдөггүй газруудад сануулга өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-12-17 13:09:32

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймгийн 24 сумын 85 хувь нь нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулалт системд /НӨАТУС-д/ хамрагдаж 1419 татвар төлөгч И баримт хэвлэж байгаа ажээ.

НӨАТУС-д бүртгэгдсэн татвар төлөгчдийн тоо нэмэгдэж байгаа ч төлбөрийн баримт олголт хангалтгүй байна. Завханы төв Улиастай сумын зарим томоохон үйлчилгээний газрууд болон дэлгүүрүүд иргэдэд НӨАТ-ын баримт өгдөггүй гэж хэд хэдэн гомдол иржээ. Гомдлын дагуу аймгийн Татварын хэлтсээс НӨАТ-ын И баримтыг иргэдэд заавал өгөх талаарх сануулгыг 13 байгууллагад хүргүүлсэн тухай аймгийн Татварын хэлтсээс мэдээлэв.

Нэмж дуулгахад аймгийн Татварын хэлтэс батлагдсан удирдамжийн дагуу 88 аж ахуйн нэгж байгууллагад татварын хяналт шалгалт хийж төсөвт 105,1 сая төгрөг төвлөрүүлжээ. 

Холбоотой мэдээ