Малчид сайн дурын даатгалд хамрагдах нь буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-14 14:54:45

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 4300  орчим иргэн сайн дурын даатгалд хамрагддаг байна. Сайн дураар даатгуулагч нь сард төлбөл зохих шимтгэлээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувиар тооцож алданги төлдөг аж. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтэрдэггүй байна.

Сайн дурын даатгалд даатгуулсны ач холбогдлыг иргэд ойлгож, сүүлийн жилүүдэд даатгуулагчдын тоо нэмэгдсэн. Гэвч малчдын сайн дурын даатгалд хамрагдалт буурсан нь нөхөн даатгалын тухай хуулийн хэрэгжилт хойшилсонтой холбоотой байгаа. Иймд иргэд хугацаа алдалгүйгээр сайн дурын даатгалаа төлж, нийгмийн даатгалын үйлчилгээндээ хамрагдах хэрэгтэй байна” хэмээн аймгийн НДХ-ийн ажилтан Б.Одгэрэл хэллээ.

Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамрагдах боломжтой байна. Тухайлбал, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, газар тариалан эрхлэгч, бичил уурхай эрхлэгч, чөлөөт уран бүтээлчтодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн, гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэн, оюутан болон бусад иргэд хамрагдах боломжтой аж. 

Холбоотой мэдээ