Гэмт хэргийн статистикийн 350 мэргэжилтэн онлайн сургалтад хамрав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-13 11:15:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Гэмт хэргийн статистикийн мэргэжилтэн, судлаачдыг чадавхжуулах нь” сэдэвт онлайн сургалт, хэлэлцүүлэг энэ сарын 11-нд ЦЕГ-ын хурлын танхимд болов.

Сургалт-хэлэлцүүлэгт ШЕЗ, УЕПГ, АТГ, ЦЕГ, ШШГЕГ, ШШҮХ-ийн холбогдох нэгжийн удирдлага, ажилтнууд, аймаг, нийслэл, дүүргийн цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллага, шүүхэд статистикийн үйл ажиллагаа хариуцсан 350 орчим алба хаагч оролцов.

Энэхүү үйл ажиллагаа нь судалгааны төслийн хүрээнд хийсэн ажлаа тайлагнах, ажилтан, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургах, цагдаа, авлигатай тэмцэх, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний байгууллагуудын гэмт хэргийн статистикийн үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл, туршлага солилцох боломжийг буй болгоход чиглэгдэж байгаагаар онцлог юм.

Холбоотой мэдээ