“Үл тасрах аялгуу” улсын уралдааны шилдгүүдийг Дундговийн театрт шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-13 10:29:29
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ "Үл тасрах аялгуу" төслийн хүрээнд төрөл бүрийн ажил мэргэжлийн авьяастнуудын дунд зохион байгуулагдсан 50, 60,70, 80-аад оны дууг "Хэн сайн дуулах вэ" улсын уралдааны тэргүүн шагналтнуудын нэгдсэн тоглолт энэр сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Төв Халхын Дуулалт Жүжгийн Театрын тайзнаа болж, “Шилдгийн шилдэг” дуучдыг үзэгчдийн саналаар шалгаруулна.

Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Үл тасрах аялгуу” тэмцээн нь Жолооч нар, Мөрдөстнүүд, Адуучид, Тамирчид, Багш нар, Эмч нарын дунд явагдаж, тэмцээн бүрээс шалгарсан 3 шилдэг оролцогч дээрх нэгдсэн тоглолтонд оролцох эрх авсан ажээ.


Шилдгүүдээ шалгаруулах нэгдсэн тоглолтын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Ардын жүжигчин Данзанваанчигийн Ухнаа  Дундговь аймгийн Ахмадын хорооны урилгаар Мандалговь хотноо ажиллаж байна.

Тоглолтын үеэр соёлтой, сонин хэлбэрээр хөгжөөн дэмжсэн, дагаж дуулсан, идэвхтэй үзэгчийг шалгаруулж шагнах юм байна.

50, 60,70, 80-аад оны дууг "Хэн сайн дуулах вэ" Улсын уралдааны тэргүүн шагналтнуудын нэгдсэн тоглолтын билет 10000 төгрөгийн үнэтэй ажээ. 

Холбоотой мэдээ