ҮХГ-ын дарга Б.Баярсайхан “Монгол Улс, Япон Улс хоорондын Засгийн газар, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт”-д оролцож илтгэл тавилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-12-12 18:05:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан “Монгол Улс, Япон Улс хоорондын Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын 9 дүгээр зөвлөлдөх уулзалт”-д Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан оролцож “Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлого ба зохицуулалт” сэдвээр илтгэл танилцууллаа.


Тэрээр уг илтгэлдээ Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын гадаад болон дотоод орчин, татварын болон татварын бус дэмжлэгүүд, давуу талууд ба боломжууд, статистик тоо баримтуудын талаар мэдээлэл өгч, Монгол Улсын Засгийн газрын зүгээс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.


undefined

Түүнчлэн, Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нээж, үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажил хийгдэж байгаа талаар мэдээлж, тус төвийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Энэхүү ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж, Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга Л.Мөнбат, Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр, Гадаад иргэн, харьятын Виз зөвшөөрлийн газрын дарга Ч.Нармандах нар хоёр талын төлөөлөгч нарын сонирхсон асуултуудад хариулж, харилцан санал солилцлоо.


Энэхүү зөвлөлдөх уулзалтад хоёр талын нийт 90 гаруй төрийн байгууллага болон бизнес эрхлэгчдийн төлөөлөгч нар оролцсон  бөгөөд уулзалтыг Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нээсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хаалтын үйл ажиллагаанд хүрэлцэн ирж үг хэлэв.

Холбоотой мэдээ