Улаангом-Давст-Боршоо чиглэлийн замд 100 тэмдэг, тэмдэглэгээ хулгайд алдагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-13 10:25:25

Увс /МОНЦАМЭ/. Энэ онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар Улаангомавсторшоо чиглэлийн авто замд 170 гаруй замын тэмдэг, тэмдэглэгээг шинээр байршуулсан ч 100 гаруй нь хулгайд алдагджээ.

Иргэд буузны жигнүүр, тогооны таг, хүрз зэрэг хэрэгцээт зүйлсээ хийхийн тулд замын тэмдэг тэмдэглэгээг хулгайлдаг гэнэ. 

“Зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байршуулсан замын тэмдэг, тэмдэглэгээг зарим иргэд өөрийн эрх ашиг талаасаа ашигладаг байдлаа зогсоомоор байна. Замын тэмдэг тэмдэглэгээний талаасаа илүү хувь байхгүй болсон тул дахин хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэж, тэмдэглэгээ байршуулах шаардлага тулгарч байна” хэмээн аймгийн ЦГ-ын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Д.Мөнхбат хэллээ.

Сүүлийн  долоо хоногийн мэдээгээр Увс аймагт зам тээврийн ноцтой осол зөрчил гараагүй, харин жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хоорондох зайг барьдаггүйтэй холбоотой мэр сэр зөрчил гарч байгаа аж. Халтиргаатай замын нөхцөл байдалд тулгуурлан хурдаа тохируулах, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь чухал байгааг аймгийн Цг-ын Замын цагдаагийн тасгаас анхаарууллаа. Мөн Гэрэлтүүлэг нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн автобус, том оврийн даацын автомашинууд тээврийн хэрэгсэлдээ гэрэл цацруулагч наах, нүүрс тээвэрлэж буй тохиолдолд зам цэвэрхэн  байлгах үүднээс ачааны хучлага хэрэглэх хэрэгтэйг ч мөн сануулсан юм.

 

 

Холбоотой мэдээ