9000 хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-09 11:07:13

 "Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль" энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч  хүүхэд асрагч бэлтгэх, хүүхэд харах үйлчилгээний байрыг нэмэх зэрэг олон ажил хүлээгдэж өнөөдрийг хүрчээ. 

ХАХНХЯ-ны Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгайн хэлснээр, "Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль"-тай холбоотой ХАХНХ-ын сайдын хоёр тушаал гарч, яг  өнөөдрийн  байдлаар 1,8 тэрбум төгрөг Хүүхдийн төлөө газрын дансанд шилжсэн. Энэ улиралд багтаагаад хүүхэд харагчдад уг мөнгийг хуваарилан олгоно. Үүнээс өмнө Сангийн яамнаас орон нутагт квот тогтооно. Цэцэрлэгт ороогүй бүх хүүхдийг хамруулах боломжгүй учраас эхний удаад  9000 орчим хүүхэд хамруулах болжээ. 1700 хүүхэд харагч бэлтгэхээс 1680 асрагч  бэлтгэгджээ. Тэдний 1000 орчим нь стандартад нийцсэн байр саваа бэлтгээд, зөвшөөрлөө авч эхлээд байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ