Хоёр аймгийн цэцэрлэгийн багш нарыг “багш солилцоо”-оор ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-06 22:04:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан болон Өмнөговь аймгийн Даланзадгад сумын  ЗДТГ-ын хамтын ажиллагааны хүрээнд  хоёр сумын цэцэрлэгийн багш нарыг солилцон ажиллуулж байна.  

"Багш солилцоо" үйл ажиллагааны хүрээнд Даланзадгад сумын 10 багш ирж, Сайнцагаан сумын 7 цэцэрлэгт ажиллаж байгаа бол Сайнцагаан сумын 7 цэцэрлэгийн 10 багш Даланзадгад сумын цэцэрлэгүүдэд 7 хоногийн хугацаатай ажиллаж байгаа ажээ.

Багш солилцоогоор ажиллаж байгаа зочин багш нар өөр өөрийн цэцэрлэгийн үйл ажиллагааг танилцуулж, өөрийнхөө хэрэгжүүлдэг шинэлэг арга туршлагаа хуваалцаж, нээлттэй хичээл зааж байна.

Мөн багш нарын дунд чөлөөт арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулж, 2 аймгийн төвийн 2 сумын цэцэрлэгүүдийн хамтын ажиллагааг улам бүр сайжруулж байгаа ажээ.  

Холбоотой мэдээ