Сайнцагаан сумын онцгой комисс, мэргэжлийн ангийн бэлэн байдлыг шалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-06 21:59:28
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газраас Улаан загалмайн хороотой хамтран Засаг даргын нэрэмжит “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг Сайнцагаан суманд зохион байгууллаа.

12 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулсан тус үзлэгээр сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний хувийн болон техник хэрэгсэл, багаж зэвсэглэмжийн бэлтгэл бэлэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгасан байна.

Мөн “Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон Гамшиг, гамшгийн үеийн анхны тусламж  сэдвээр сургалт хийж, мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өгчээ.

Бэлэн байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулснаар Сайнцагаан сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадамж, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.


Сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд сум, багийн удирдлагууд, багийн сайн дурын ажилтан, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн удирдах ажилтан гээд нийт 66 хүн багтдаг ажээ. 

Холбоотой мэдээ