Улаангом сумын хоёрдугаар багт юнителийн сүлжээ нэвтэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-05 14:43:47


Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Хоёрдугаар багийн нутагт УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын дэмжлэг туслалцаатайгаар Бүх нийтийн үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар “Юнителийн дахин дамжуулах” станц баригдаж өчигдөр ашиглалтад орлоо. Энэхүү дахин дамжуулах станцын нөлөөгөөр зөвхөн Хоёрдугаар багийн иргэд төдийгүй тухайн бүс нутагт хамаарах алслагдсан сум, багийн малчин иргэд харилцаа холбооны сүлжээнд холбогдох боломж бүрдэж байгаа аж.

Үүнээс гадна Улаангом сумын Хоёрдугаар багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Одгэрэл өөрийн мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу тус багийн төвийн барилгыг хувийн хөрөнгөөр барьж ашиглалтад орууллаа. 2012 оноос хойш багийн төвийн барилгагүй байсан тухайн багийн иргэд төрийн үйлчилгээ, хурал зөвлөлгөөн, чөлөөт цагаа өнгөрөөх арга хэмжээ зохион байгуулах байртай болсондоо тунчиг баяртай байна.

Мөн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дэмжлэг туслалцаатайгаар юнителийн дахин дамжуулах станц баригдаж, хол ойрын сураг авах боломжтой болсондоо ч баяртай байлаа.

Улаангом сумын Хоёрдугаар баг нь аймгийн төвийн 11 багаас хамгийн алслагдсан хөдөөгийн хоёр багийн нэг юм.

 

 

Холбоотой мэдээ