Нийслэлд бүртгэлтэй хөдөөний тээврийн хэрэгслээс  татвар хураана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-07 15:21:22

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах хуулийн дагуу энэ оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд нийслэлд бүртгэлтэй хөдөөний тээврийн хэрэгслээс татвар хурааж байна.

Энэ жил эдгээр татвар, төлбөрөөс 25 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү шийдвэрийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор анх гаргасан юм. харин нэнэ жилээс тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон автозам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь ялган хамруулахаар шийдвэрлэжээ. Мөн энэ журмын дагуу орон нутагт байдаг ч Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгсэл албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг төлөхөөр заасан байдаг. Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутагт уул уурхайд ажиллаж байгаа том аврын ачааны автомашинууд албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг нийслэлийн холбогдох дансанд төлөх ёстой.  Иймд нийслэлд бүртгэлтэй ч хөдөө орон нутагт ажиллаж байгаа тээврийн хэрэгсэл эзэмшигчид  журамд заасан хугацаандаа татвараа төлөх шаардлагатай байгаа юм гэж ЗЦГ-аас анхаарууллаа.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ