"Гэрэлтэй хот" аяны хүрээнд 21 барилга байгууламжийн фасадыг гэрэлтүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-12-01 16:46:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Нэг хот-Нэг стандарт" зорилтын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Гэрэлтэй хот" аяныг хэрэгжүүлж байна.

Тодруулбал гудамж, зам талбай дахь гэрэлтүүлгийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилго бүхий ажлын хэсэг байгуулж, хотын томоохон 21 барилга байгууламжийн фасадыг гэрэлтүүлж, гэр хороолол болон орон сууцны хороолол дунд эзэнгүй орхигдсон, асахгүй байгаа 2622 гэрэлтүүлэг, 70 гаруй цахилгаан шугамыг засварлаад байгаа аж. Мөн 460 орчим гэрэлтүүлэг засвар шинэчлэлтээр 970 орчим гэрэлтүүлгүүдийг бүрэн засварлах ажлыг энэ ондоо багтаан дуусгахаар төлөвлөжээ. Түүнчлэг захын гэр хорооллууд болон орон сууцны хорооллуудын гэрэлтүүлгийг засварлах ажлыг эхлүүлсэн байна. Энэ онд шинээр 467 гэрэлтүүлгийг хийж, 944 гэрэлтүүлгийг засварлаж 14200м.кв кабель шугам шинэчилж нийт 108 байршилд 1411 гэрэлтүүлгийн асалтын бүрэн бүтэн байдлыг хангажээ.

Холбоотой мэдээ