“Их 20”-ийн Сангийн сайд нарын уулзалт эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /NHK/. “Их 20”-ийн бүлгийн орнуудын Сангийн сайд нарын уулзалт Аргентины Буэнос-Айрес хотод эхэлжээ. Энэ уулзалтын үеэр хэлэлцэх гол асуудал нь дэлхийн эдийн засгийг эрсдэлд оруулж болзошгүй гол хүчин зүйл болоод байгаа АНУ, Хятадын худалдааны маргаан юм.
Сангийн сайд нар уг асуудлыг нухацтай хэлэлцэж, ямар нэг нааштай үр дүнд хүрэх зорилготой байна.
Худалдааны
маргаан даамжирч байгаад санаа зовниж буйгаа “Их 20”-ийн бүрэлдэхүүнд байдаг
орнууд нэг бус удаа илэрхийлж байсан хэдий ч асуудлыг шийдвэрлэхэд ахиц дэвшил
гараагүй.
АНУ БНХАУ-д үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлсээр байгаа юм. Харин БНХАУ АНУ-ын автомашинд 40 хувийн татвар
ногдуулсныг АНУ-ын эрх баригчид өнгөрсөн лхагва гарагт шүүмжилсэн юм.