Д.Батбаатар: МАН-ын гишүүдийг хөөх асуудал хэлэлцээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-29 18:21:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж нэр бүхий 5 хүнийг намаас хөөх шийдвэр гаргасан тухай мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

Энэ талаар МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Д.Батбаатараас тодруулахад, "Өнөөдөр МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны ээлжит хурал болсон. Хуралдаанаар намын гишүүдийг хөөх асуудал яриагүй. Харин намын анхан шатны байгууллага, гишүүдээс ирүүлсэн хэд хэдэн гомдол саналыг хэлэлцлээ. Мөн өмнөх хуралдаануудаас гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах талаар намын удирдлагуудад шаардлага хүргүүлсэн" хэмээв.

Холбоотой мэдээ