ОХУ-д сурдаг сонсогчид Монгол Улсаа сурталчилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬОХУ-ын цэргийн сургууль, академид суралцаж байгаа манай сонсогч нар “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд Монгол Улсаа сурталчлахаар болсон байна.
ОХУ-ын Москва, Воронеж, Челябинск, Сызрань, Тюмень, Омск, Санкт-Петербург, Смоленск, Краснодар, Рязань, Ярославль, Вольск, Благовещенск, Пензе, Череповец гэсэн 15 хотын цэргийн академи, их, дээд сургуульд сурдаг офщер, сонсогчид зэвсэгт хүчнээ сурталчлах төлөвлөгөө гаргажээ.Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны цэргийн атташе, бригадын генерал Г.Энхбаатар энэ ажиллагааг удирдан зохион байгулах юм. Энэ өдрөөр Москвад Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас суралцаж буй офицеруудын дунд сагсан бөмбөгний тэмцээн, Санкт-Петербургт цэрэг эх орны сэдэвт эсээ бичлэг, шүлгийн, “Монгол цэрэг” гэрэл зургийн уралдаан зарласан байна. Энэ үеэр цэргийн тангараг давтах ажиллагааг хоёр дахь удаагаа зохион байгуулна.
Ж.Батсайхан