Сенатын Тамгын газрын ажилтныг Умард Солонгосын талд тагнуул хийсэн хэрэгт сэжиглэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПАРИС. /ТАСС/. Францын Сенатын тамгын газрын ажилтныг Умард Солонгосын
талд тагнуул хийсэн хэрэгт сэжиглэн, баривчлан саатуулсан тухай “Agence France-Presse” агентлаг мэдээлжээ.
Тус газрын ажилтан Бенуа Кеннедийг Парис хотын прокурорын газрын өнгөрсөн 3
дугаар сараас эхлэн явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд өнгөрсөн ням
гарагт баривчлан саатуулсан бөгөөд түүнийг улс орны ашиг сонирхолд хохирол
учруулж болзошгүй мэдээллийг гадны улсад зориулан цуглуулж, нийлүүлсэн хэрэгт
сэжиглэжээ.
Эх сурвалжийн
мэдээлж байгаагаар, одоогоор Кеннедийг үнэхээр Умард Солонгосын эрх баригчдад
мэдээлэл өгсөн эсэхийг Францын Дотоодын аюулгүй байдлын ерөнхий газар шалгаж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллаагааны хүрээнд Кеннедийн ажлын байранд нэгжлэг
хийсэн байна.