Иргэд хүсэлтээ гаргаж шинэ хуулийн мэдээлэл, зөвлөгөө авч болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 11:08:41

Хэнтий аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрэгжүүлэх, шинэ хуулийн талаар сурталчлах ажлыг тодорхой үе шаттайгаар Замын цагдаагийн газраас зохион байгуулж байна.

Одоогийн байдлаар Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Тэмүүжин цогцолбор сургууль, Нэгдүгээр сургууль, Хан Хэнтий цогцолбор, 4-р сургууль,  6-р цэцэрлэгт тус тус замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн талаар сургалт явуулжээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, шинэ хуультай холбоотой чиглэлийн мэдээ мэдээлэл авах, зөвлөгөө авах шаардлагатай гэж үзвэл иргэд Замын цагдаагийн тасаг болон, Цагдаагийн газарт хүсэлтээ ирүүлж сургалтыг бүрэн авах боломжтой хэмээн Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, цагдаагийн хошууч Р.Цээлхагва хэллээ.
Мөн  орон нутгийн хэсгийн төлөөлөгчдөд үүрэг болгон өгч орон нутгуудад сурталчлах ажлыг хийж байгаа юм.

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд