Нийтийн тээврийн үйлчилгээ ирэх даваа гарагт хэвийн ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-23 13:40:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийтийн тээврийн үйлчилгээ ирэх Даваа гарагт зогсолт хийхгүйг Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар мэдэгдэв.

Тэрбээр хэлэхдээ, "Том оврын автобус эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзаж, хичнээн төгрөгийн алдагдал үүссэнийг хамтарсан ажлын хэсэг тооцож байна. Урьдчилсан байдлаас үзэхэд төр, хувийн хэвшлийн нийтийн тээврийн үйлчилгээний компаниуд системийн хэмжээнд 7.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Эцсийн дүнг тооцож дуусаны дараа танилцуулна" гэлээ.

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос энэ сарын 21-ний өдөр шатахууны үнийн нэмэгдлээс шалтгаалан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 17 компанийн алдагдал 5.1 тэрбум төгрөгт хүрч, зээлээр авч байсан шатахуун нийлүүлэгч компани түлш нийлүүлэх боломжгүй болсон тул ирэх Даваа гарагаас нийтийн тээврийн үйлчилгээ саатаж магадгүй талаар мэдээлж байсан билээ.

Холбоотой мэдээ