Мандах наран хорооллын барилгын ажил 90 гаруй хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-21 22:06:42

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд суманд  хямд өртөгтэй “Мандах наран” хорооллын  орон сууцны хоёр дахь хэсэг болох орон сууцны барилга  баригдаж ашиглалтад  орох дөхжээ.

Тус аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах зорилт тусгасан байна.Замын-Үүдэд баригдаж байгаа орон сууцны барилгын ажил 95 хувьтай болжээ. Орон сууцыг Дорноговь аймгийн Нутгийн зөвпөлийн санхүүжилтээр ахмад настан, залуу гэр бүл болон анх удаагаа байртай болох гэж буй гэр бүлийг дэмжих зорилгоор аймгийн ЗДТГ-тай хамтран барьсан юм.

Харин Сайншнд сумын гуравдугаар багт баригдаж буй орон сууцны барилгын гүйцэтгэл мөн л 90 орчим хувьтай байгаа бол Төмөр замын гэгдэх дөрөвдүгээр багт мөн л дөрвөн блок барилгыг ирэх жил ашиглалдад оруулахаар төлөвлөжээ. Орон сууцны нэг ам метр талбайн үнэ 700 орчим мянган төгрөг байгаа аж.  Харин “Мандах наран-1000 айлын орон сууц”-ны хорооллын эхний ээлжийн 272 айлын  дөрвөн корпус бүхий орон сууц  энэ оны 12 дугаар сард ашиглалтад орж байсан.

Холбоотой мэдээ