Эйнштейний захидлыг 40 мянган ам.доллароор худалдан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2018-11-19 18:45:53

ИЕРУСАЛИМ. /Anadolu/. Германд Еврей нарын эсрэг үзэл хандлага нэмэгдэж буй талаар нэрт физикч Альберт Эйнштейний охин дүүдээ анхааруулан бичсэн захидал Израилд болсон дуудлага худалдааны үеэр 40 мянга орчим ам.долларын үнэ хүрчээ.


1922 онд бичсэн уг захидлыг нацистууд засгийн эрхэнд гарахаас 11 жилийн өмнө бичсэн бөгөөд 1922 оны 10 дугаар сард Германы Гадаад хэргийн сайд асан, еврей гаралтай Уолтер Ратенаугийн амийг хөнөөсөн талаар А.Эйнштейн уг захидалдаа онцлон тэмдэглэсэн байжээ.


1879 оны гуравдугаар сарын 14-нд төрсөн А.Эйнштейний XX дугаар зуунд онолын физикт оруулсан хувь нэмэр физикийн ертөнцийг асар ихээр өөрчилсөн юм. Тэрбээр 1921 онд физикийн салбарын Нобелын шагнал хүртэж байсан билээ. Түүнчлэн захидлыг худалдан авсан хүний талаархи мэдээлэл байхгүй байгаа юм.

Холбоотой мэдээ