“Ил-276” тээврийн нисэх онгоцны төслийн загвар ирэх онд бэлэн болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-15 13:05:21
twitter.com/Nyamkanmk

МОСКВА. /Sputnik/. Цэргийн зориулалттай “Ил-276” тээврийн нисэх онгоцны төслийн загвар 2019 онд бэлэн болно гэж “Ильюшин” компани мэдэгдлээ.


Энэхүү загварын онгоц нь хоёр төрлийн хөдөлгүүртэй байх бөгөөд эхний загвар нь “PS-90A-76” хөдөлгүүртэй байх бол хоёр дахь загвар нь “PD-14” хөдөлгүүртэй байна гэж компани мэдэгдэлдээ дурдав.


Уг нисэх онгоц 20 хүртэлх тонн ачааг 800 км/цагийн хурдтай тээвэрлэх хүчин чадалтай ажээ.


Нисэх онгоцыг хөгжүүлэх үйл ажиллагаа хуваарийн дагуу явбал 2023 онд анхны нислэгийг үйлдэж, 2026 онд ОХУ-ын Зэвсэгт хүчинд нийлүүлэх юм байна.

Холбоотой мэдээ