Донбассын сонгуулийн талаар тохиролцож чадсангүй

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2016-03-04 12:42:23

ПАРИС. /TASS/. Донбасст сонгууль явуулах болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах тухай асуудал Францын нийслэл Парис хотод болсон “Нормандын дөрвөл”-ийн /ОХУ, Герман, Украин, Франц/ Гадаад хэргийн сайд нарын уулзалтын гол сэдэв болсон байна.

Сонгууль явуулах талаарх асуудалд ахиц дэвшил гараагүй болохыг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров уулзалтын дараа мэдэгджээ.

Аюулгүй байдлын салбарт сайд нар Минскийн холбоо тогтоох бүлгийн мина цэвэрлэх болон хилийн шугамуудын ойролцоо сургуулилт хийхийг зогсоох тухай тохиролцоог сайшааж, мөн зэвсгээ эргүүлэн татах тухай гэрээг чанд сахин мөрдөх нь зайлшгүй чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ