Сингапурт Орос-АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-14 16:27:49
МОСКВА. /RIA Novosti/. Орос-АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт лхагва гарагт Сингапурт эхэллээ.

Дээд хэмжээний уулзалтад оролцогч орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын гэрэл зураг татуулах ёслол болсны дараа дээд хэмжээний уулзалтын өргөтгөсөн хуралдаан эхэлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уг хуралд үг хэллээ.


АСЕАН нь Зүүн Өмнөд Азийн Бруней, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Таиланд, Филиппин гэсэн 10 орныг өөртөө нэгтгэдэг. Эдгээр орны удирдагчид Сингапурт Орос-АСЕАН-ы яриа хэлцээг хөгжүүлэхэд тулгамдсан асуудлууд, худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа, ЕАЭЗХ-АСЕАН болон ШХАБ-АСЕАН-ы шугамаар холбоо харилцааг урагшлуулах асуудлыг хэлэлцэнэ.
Холбоотой мэдээ