Монгол Шинэчлэлт нам болон АТОЗН-ыг бүртгэхээс татгалзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын дээд шүүх өнөөдөр хуралдаж, хоёр намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.
Тодруулбал, Монгол Шинэчлэлт нам болон “Ард Түмний Олонхийн Засаглал Нам” (АТОЗН) улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлт ирүүлсэн. Дээрх хоёр намын хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзжээ. Уг хоёр нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд дахин хүсэлт гаргах боломжтой юм.